Товчхон
               

АНУ Путиний хоёр охинд хориг арга хэмжээ авчээ

               
2022-04-07 0

Цагаан ордон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний “насанд хүрсэн хүүхдүүдийн” эсрэг хориг арга хэмжээ авснаа мэдэгдлээ.

Хязгаарлалтын арга хэмжээнд мөн тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын гэргий, охин хоёр өртсөн байна. Үүнээс гадна, ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев нарыг хоригийн жагсаалтад оруулжээ. Үүнтэй зэрэгцэн Вашингтон Оросын эдийн засагт шинээр хөрөнгө оруулахыг хориглолоо.

АНУ-ын эрх баригчид мөн Оросын томоохон банк болох Сбербанкны эсрэг бүрэн хаалт тавьсан хориг арга хэмжээ авснаа мэдэгдэв. Оросын хувийн томоохон банкуудын нэг болох Альфа-банк мөн ийм хязгаарлалтад оржээ

Орос улс хориг арга хэмжээний улмаас хөгжингүй ертөнцөөс хэсэгчлэн тусгаарлагдаад байгаа боловч газрын тос, байгалийн хийгээ худалдсаар байгаа бөгөөд өдөрт 650 сая гаруй еврог зөвхөн гол зах зээл болох Европоос  олсоор байна.

Холбоотой мэдээ