Д.Сумъяабазар: Туул голыг сувагчилж, хотын төвөөр урсгана

               
2022-04-07 0

Эдийн засгийн чуулган Төрийн ордонд үргэлжилж байна.

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар:

“Төрийн албан хаагчдын харилцаа, хандлагаас хүнд суртал шалтгаална. Хүний нөөцөд анхаарна. Багаар ажиллах чадвар чухал. Төрийн албаны бүтээмжийг сайжруулна гэж удирдах түвшинд яриад албан хаагчид хөдлөхгүй, үлгэрлэхгүй бол нэмэргүй.

Төрийн албан хаагчдыг дөрвөн жилийн хугацаанд сэлгэдэг болох хэрэгтэй. Ийм механизмыг нэвтрүүлмээр байна. Газартай холбоотой маш их хүнд суртал Улаанбаатарт бий. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эхний ээлжинд 74 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг авсан. Барилгын зөвшөөрөлд 44 гарын үсэг зурдаг асуудлыг цахим болгож байгаа. Энэ зэрэг олон зохицуулалт Улаанбаатар хотыг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй болно. Бүртгэлийн асуудалд Улаанбаатар хот F гэдэг үнэлгээг коронавирус тавьсан.

Туул голыг бид энэ чигээр нь урсгаж огт болохгүй. Сувагчилж, хотын төвөөр урсгана. Туул голыг таван боолттойгоор хотоор урсгах бүрэн боломж бий. Өнгөрсөн хугацаанд бид арчаагүй явж ирсэн. Туул голын газар хамгийн үнэтэй, үнэ цэнэтэй болно. Тиймээс газрыг нь Улаанбаатар хотын нөөцөд авна. Ямар ч хувийн байгууллага, эрх мэдэлтэнд өгөхгүй. Өгөх ч үгүй.

2024 оны тавдугаар сарын 31-нд туршилын хөнгөн галт тэрэг Улаанбаатар хотод явж эхэлнэ. Бүтээн байгуулалтын ажил нь тавдугаар сард эхэлнэ. 21 аймаг, 330 сум төсвийн хуваарилалт хийгээд яагаад хөгжихгүй байна вэ гэдэг нь өөрөө асуудлын гол. Арай өөр загварчлал хэрэгтэй. Энэ удаагийн эдийн засгийн форумаар хөдөө, орон нутгийн хөгжлийг сайн ярилцаасай, гарц, гаргалгааг нь эрэлхийлээсэй” хэмээв.

Холбоотой мэдээ