Товчхон
               

Төв талбайд номын үзэсгэлэн, худалдаа гарлаа

               
2022-04-07 0

“Их хотын хавар-2022” үзэсгэлэн, худалдаа, өдөрлөгийг гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл нэг сарын хугацаанд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа.

Өнөөдрөөс хэвлэн нийтлэгч компани, номын худалдаа эрхлэгч, зохиолчдыг хамруулсан номын үзэсгэлэн, худалдааг зохион байгуулж эхэллээ.

Дөрөвдүгээр сарын 7-11-ний хооронд болох тус номын үзэсгэлэн, худалдаанд 10 гаруй хэвлэлийн компани, хуучин номын 20 орчим худалдаа эрхлэгч, номын 10 дэлгүүр болоод Монголын Зохиолчдын эвлэл, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбооны  гишүүд, зохиолчид оролцон, оюуны бүтээлээ дэлгэж байна. Энэ үеэр мөн 14 их, дээд сургууль, сургалтын төвүүд танилцуулга хийхээр бэлтгэжээ. Номын үзэсгэлэн, худалдаа тав хоногийн турш 09:00-19:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс зохион байгуулж буй үзэсгэлэн, худалдаа тул оролцогчдоос ямар нэг түрээс, төлбөр авахгүй байгаа юм.

Холбоотой мэдээ