Товчхон
               

Хоёр шүүгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

               
2022-04-07 0

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар өнөөдөр нэр бүхий шүүгчдийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжиж, тэдгээр шүүгчдийг чөлөөлөх тухай тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нь төрийн албанд 35 жил 11 сар, үүнээс шүүгчээр 27 жил 8 сар ажилласан бөгөөд тэтгэвэрт гарах хүсэлтээ ирүүлсэн байна. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс түүний чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов.

Мөн Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун нь эрүүл мэндийн шалтгааны улмаас тодорхойгүй хугацаагаар эмчилгээнд хамрагдах болсон тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт ирүүлжээ. Шүүгч З.Шүрэнчулууны чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ