ФОТО: “Монголдоо сайхан амьдаръя” жагсаал эрчээ авч байна

               
2022-04-07 0
Зургийн эх сурвалж: MPA

 Өнөөдөр /2022.04.07/ Сүхбаатарын талбайд “Монголдоо сайхан амьдаръя” жагсаал болж байна.

Тог цахилгаан, шатахууны үнэ болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэ цаг үед цалингийн хэмжээгээ нэмэхгүй юм гэхэд үнийн өсөлтөө тогтвортой байлгахыг уриалсан иргэд өнөөдөр эсэргүүцлээ илэрхийллээ.

Тус жагсаалд иргэд нийгэмд тулгарч буй олон асуудлыг хөндөж, хугацаа өнгөрөх тусам нэгдэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа юм. Тэдний хэлж байгаагаар тэгш хүртээмжтэй нийгэмд үр хүүхдүүдээ амьдруулмаар байна. Үнийн өсөлтөд дарлуулж, залуучууд нь гадаадын орнуудыг зорих биш эх орноо хөгжүүлэн, Монголдоо сайхан амьдрахын төлөө сайн дураараа иргэд нэгдэж байгаа аж.

Холбоотой мэдээ