С.Бямбацогт: 20 төрлийн зөрчилд сануулах арга хэмжээ авна

               
2022-04-07 0

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам хуулийн төсөлд сануулах заалт орсон талаар асуулаа. Энэ асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариулав.

Тэрбээр “Амьдрал дээр урган гарч буй асуудлуудыг шийдэж тодорхой ард иргэдийн амьдралд нийцүүлэх шаардлагатай гэдэг үүднээс хуулийн төслийг өргөн барьсан. 20 төрлийн зөрчилд сануулах арга хэмжээ авна. Зөрчлийнх нь нөхцөл байдлаас хамааруулна. Хөнгөн зөрчлүүдэд эхний ээлжинд сануулна. Тухайлбал, гудамжинд нус цэрээ хаях, машины шил арчигч ажиллахгүй байх, ойрын гэрэл нь ажиллахгүй байх, дугаар нь бүдэг байх зэрэг хөнгөн төрлийн нийгэмд гэм хор багатай зөрчлүүдэд сануулдаг байх. Мэдээж архи уусан үедээ аваар осол гаргасан, танхайрсан зэрэг зөрчлүүдэд торгуулийн бусад шийтгэлүүдийг хэрэглэнэ. Харин дээрх үйлдлүүд дахин давтагдвал торгох зэрэг арга хэмжээ авна” гэлээ.

Холбоотой мэдээ