
Их Британийн хөгжимчин Эд Шэйран 2017 онд хит болсон “Shape of You” дууныхаа зохиогчийн эрхийн маргаанд ялалт байгуулжээ.
Лхагва гаригт Лондонгийн Дээд шүүхээс түүнийг Сами Свичийн “Oh Why” дууг хуулбарлаагүй хэмээн үзсэн байна. Хууль ёсны нэр нь Сами Чокри болох Switch нь 2015 оны дууных нь гол хэсгийг Эд Шэйран хулгайлсан хэмээн шүүхэд хандсан юм.
Энэхүү явдал нь Эд Шэйран дуунаасаа болж шүүхэд дуудагдсан анхны тохиолдол биш бөгөөд “Photograph”, “Thinking Out Loud” зэрэг дуунуудынхаа маргаантай асуудлаас болж шүүхэд дуудагдаж байжээ.
Эх сурвалж: CNN

0 cэтгэгдэлтэй