The Weeknd шинэ уран бүтээлдээ Япон дууны аяыг ашиглажээ

               
2022-04-07 0

Канад гаралтай дуучин The Weeknd-ийн “Out of Time” хэмээх дууны клип хэдхэн хоногийн өмнө цацагдаж олны анхааралд өртөөд байгаа билээ. Тэрбээр шинэ дууныхаа клипэнд Abel Tesfaye, Hoyeon, Jim Carrey зэрэг оддыг тоглуулсан нь тус уран бүтээлд олны анхаарал төвлөрөх болсон бас нэгэн шалтгаан болоод байгаа юм.

Тэгвэл энэхүү дууны ая нь Японы дуучин Tomoko Aran -ийн “Midnight Pretenders” хэмээх 1983 оны дууны ая аж. Энэ талаар дуучны зүгээс албан ёсны тайлбар хийгээгүй бөгөөд интернет орчинд “Midnight Pretenders” дууг The Weekend шинэчлэн дуулсан гэх мэдээллүүд байгаа юм.

Холбоотой мэдээ