
Сенатын хуралдааны 53/47 саналаар Бетанжи Браун Жексон хэмээх 51 настай эмэгтэй АНУ-ын Дээд шүүхэд сонгогдлоо. Энэ бол тус улсын түүхэнд анх удаа хар арьст шүүгч сонгож ажиллуулж буй түүхэн үйл явдал болж буй аж. Ерөнхийлөгч Жое Байден ч ийм утгатай мэдэгдлийг хийж байгаа юм. Тэрбээр twitter хаягтаа бичсэн нь:
Манай улсын хувьд шүүгч Жэксоныг сонгон баталгаажуулсан нь түүхэн мөч байлаа. Бид Дээд шүүхэд Америк улсын олон талт онцлог талыг тусгах өөр нэг алхам хийлээ. Тэр бол үнэхээр гайхалтай “Шударга ёс” байх болно, энэ мөчийг түүнтэй хуваалцах нь нэр төрийн хэрэг байлаа.
1789 онд Дээд шүүх байгуулагдсанаас хойш түүхэндээ 115 хүн ажиллаж байгаа ба гурваас бусад нь цагаан арьстан байжээ. Өмнөх хар арьстнууд нь эрчүүд байсан гэнэ. Тэд бол Кларенс Томас, 1991 онд томилогдоод, одоо ч ажиллаж байгаа бол түүний өмнө 1991 онд тэтгэвэртээ гарч, 1993 онд нас барсан Тургуд Маршалл аж.
Сонирхуулахад шүүгч Соня Сотомайор бол урьд өмнө нь ажиллаж байсан цорын ганц испани гаралтай хүн юм байна. Харин Бетанжи Браун Жексон бол тус шүүхэд ажиллаж байгаа 6 дахь эмэгтэй шүүгч болжээ.
Эх сурвалж: Ройтерс

0 cэтгэгдэлтэй