Товчхон
               

“Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэв

               
2022-01-05 0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн батлалаа.

Журмын шинэчлэл нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, халдвар тархалтын түвшин, дархлаажуулалтын хамралт, орон нутгийн онцлог, амьдралын шинэ хэв маягт дасан зохицоход хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулахад шаардлагатай нийтлэг арга хэмжээг авахад чиглэгдсэн байна.

Өмнөх журмаар батлагдсан хязгаарлалтын арга хэмжээг хуулийн этгээд, гэр бүл, хувь хүнд чиглэсэн хэлбэрээр халдвараас сэргийлэх дэглэм, тусгай нөхцөл шаардлага, хариуцлагын гэрээг мөрдөн харьцангүй “сулруулсан” байдлаар шинэчлэн томъёолжээ.       

Шинэчилсэн журмаар:

-Халдварын тархалт, өвчний хүндрэл, нас баралт, хүн амын дархлаажуулалтын хамралт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхиас хамаарч халдварын тархалтын түвшинг тодорхойлох түр зааврыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар,

-Халдварын тархалтын түвшинг тогтоосон үнэлгээний тайланг ХӨСҮТ, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар долоо хоног бүр тогтоож, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Онцгой комисст хүргүүлэхээр,

-Хуулийн этгээдийн үйл ажиллагааны хязгаарлалтыг бүх шатны онцгой комисс орон нутгийн онцлогт тохируулан “ногоон”, “шар”, “улбар шар”, “улаан” түвшинд заагдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх шийдвэр гаргахаар,

-Стратегийн ач холбогдол бүхий салбар бүс нутагт хүн, хуулийн этгээдийн хэрэгжүүлэх арга хэмжээг шаардлагатай тохиолдолд Улсын онцгой комисс тогтоохоор тус тус тусгажээ.

Холбоотой мэдээ