Б.Баатархүү: Долдугаар сарын 1 шиг үйл явдал болгоё гэж турхирсан хүмүүс ч бий

               
2022-04-08 0
Зургийн эх сурвалж: MPA

Ажлаа хий уриалгатай иргэдийн тайван жагсаал өчигдөр 10.00 цагаас эхэлж өнөөдөр өглөө үүр цайтал үргэлжилсэн. Мөн одоо ч төв талбай дээр зарим иргэд жагсаалыг үргэлжлүүлсэн хэвээр байгаа юм. Цагдаагийн ерөнхий газраас урд шөнийн жагсаалын үеэр илэрсэн зөрчил, баривчлагдсан иргэд байгаа эсэх талаар мэдээллийг өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Өчигдөр 23.00 цагийн үед нөхцөл байдал хүндэрч байгаа талаар би мэдээлэл өгсөн. Залуус гал гаргаж, тэсрэх бодис тэслэж, чулуу мод шидэж, машины цонх хагалсан. Цагдаагийн долоон албан хаагч эмнэлгийн тусламж авсан. Тэдний тархи хагарсан, хөл нь хугарсан, гар нь гэмтсэн.

Энэ дунд долоон сарын 1 шиг үйл явдал болгоё гэж бусдыг өдөөн турхирч байсан хүмүүс ч бий. Тиймээс бид эрсдэлийг аль болох хор багатай даван туулахын тулд нөөц хүчээ бэлдэх ёстой. Гэхдээ бид нэг ч нохой тавиагүй. Нэг ч ус шүршээгүй” гэв.

Холбоотой мэдээ