
Говь-Алтай аймаг нь 1428.8 мянган хээлтэгч малтай үүнээс 1338.8 мянган мал төллөнө.
Мал төллөлт дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар ингэ 3.5 мянга, гүү 1.4 мянга, үнээ 2.9 мянга, хонь 262.2 мянга, ямаа 389.4 мянга, нийт 659.4 мянган мал төллөсөн тухай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Үүнээс ботго 3.5 мянга, унага 1.4 мянга, тугал 2.9 мянга, хурга 261.7 мянга, ишиг 388.4 мянга, нийт 658.0 мянган төл бойжиж байгаа бөгөөд мал төллөлт 49.3 хувьтай, төл бойжилт 99.8 хувьтай байна.
Харин том мал зүй бусаар 1.3 мянган толгой буюу нийт малын 0.04 хувь нь хорогдсон байгаа тухай нэмж танилцуулав.

0 cэтгэгдэлтэй