Товчхон
               

Тель-Авив хотод болсон буудалцаанаар хоёр хүн амиа алджээ

               
2022-04-08 0

Пүрэв гарагийн орой Тель-Авив хотод буудалцаан болж, хоёр хүн амиа алдаж, олон тооны хүн шархадсан тухай Израилийн цагдаагийн албаныхан мэдээллээ.

Тель-Авив хотын цагдаагийн командлагч Ами Эшед гал нээсэн этгээдийн эрэн хайж байгаагаа мэдэгдсэн байна. Халдлага хотын төвд байдаг алдартай хоолны газар болох Дизенгофф гудамжинд байрлах бааранд болсон ба шархадсан 10 гаруй хүний дөрвийнх нь биеийн байдал хүнд байна.

Халдлага болсны дараахан тухайн газрыг цагдаагийн бүрэлдэхүүн хамгаалалтанд авчээ. Нас барсан хоёр хүн 30 орчим насны эрэгтэйчүүд байсан гэнэ. 2022 оны гуравдугаар сараас хойш гурван буудалцаан гарснаас нийт 11 хүний амь үрэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ