
“Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг “Туркоиз Хилл Ресурсес” компани “Рио Тинто”-гийн тавьсан саналтай холбогдуулж, Тусгай хороо байгуулсан байна. “Рио Тинто”-гоос “Туркоиз Хилл Ресурсес”-ийн бүх хувьцааг худалдан авах санал тавиад байгааг бид мэдээлсэн билээ.
Тодруулбал, “Туркоиз Хилл Ресурсес”-ийн 51 орчим хувийг “Рио Тинто” групп эзэмшдэг, одоогоор. Тэгвэл эзэмшдэггүй 49 хувийг 2.7 тэрбум ам.доллараар худалдан авах саналыг тавиад байгаа юм. Ингэснээр Оюу толгой төслөөс хүртэх “Рио Тинто” группийн орлого өсөхөөс гадна төсөлд менежмент хийх илүү давуу байдал үүсэх юм.
49 хувийг 2.7 тэрбум ам.доллараар худалдан авах эл саналыг хэт доогуур үнэлгээтэй гэж “Туркоиз Хилл Ресурсес”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид үзээд байсан. Тэгвэл ийн Тусгай хороо байгуулснаар саналыг хүлээн авах эсэх асуудлыг нэг мөр шийдвэрлэх бөгөөд “BMO Capital Markets” компанийг санхүүгийн зөвлөхөөр авч, ажиллуулах юм байна. Тус Тусгай хороо хараат бус дөрвөн гишүүнээс бүрдэнэ.

0 cэтгэгдэлтэй