ЭМЯ: Халдварын 86 тохиолдол батлагдлаа

               
2022-04-08 0

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 86 тохиолдол батлагдаж, үүнээс Улаанбаатар хотод 44, орон нутагт 42 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Орон нутгаас хамгийн их буюу 36 тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Харин 18 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавируст халдвартай 167 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 12 хүн нэн хүнд өвдсөн бол биеийн байдал нь хөнгөн 21, хүндэвтэр 105, хүнд оноштой 39 хүн байгаа аж. Түүнчлэн гэрийн хяналтад 676 хүн байна. Тус хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.

Холбоотой мэдээ