ЦЕГ: Түр саатуулсан хоёр жагсагч мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдлоо

               
2022-04-08 0

ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрхангай: “Цагдаагийн байгууллагаас түр саатуулсан иргэдийн дундаас 2 иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдлоо.

Мөн жагсаалын явцад эмх замбараагүй байдал үүсч, таслан зогсоох үед түр саатуулсан иргэдийн 19 нь согтуу байсныг эрүүлжүүлсэн. Бусдаас нь өнөөдөр 13:00 цаг гэхэд тайлбар мэдүүлгийг авч дуусган явуулна. Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулна” гэв.

Холбоотой мэдээ