Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсаалд оролцогч залуустай уулзана

               
2022-04-08 0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголдоо сайхан амьдаръя” жагсаалд оролцогч залуустай өнөөдөр 12.30 цагт Соёлын төв өргөөнд уулзаж, ярилцахаар товлосон талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Төв талбайд өчигдөр эхэлсэн “Монголдоо сайхан амьдаръя” жагсаал өнөөдөр өглөөний 5.00 цаг хүртэл үргэлжилсэн байна. Үнийн хөөрөгдлийг эсэргүүцсэн иргэдийн тайван жагсаалд залуус дийлэнх оролцож, Засгийн газарт долоон шаардлага хүргүүлсэн юм.

Холбоотой мэдээ