
Зургийн эх сурвалж: MPA
Төв талбай дээр хоёр дахь өдрөө үргэлжилж буй иргэдийн тайван жагсаалын талаар болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “УИХ-ын даргын захирамжаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан авах шаардлагатай арга хэмжээний төсөл, шийдэл боловсруулах ажлын хэсэг байгуулж байгаа. Дэлхий даяар инфляц, үнийн өсөлт гаарсан. Үнийн өсөлттэй уялдуулан сөрөг үзэгдлүүд нийгэмд маш их дарамт учруулж байна.
Нийгмийн бухимдал өндөр байгааг бид сайн ойлгож байна. Жагсаал цуглааныг ойлгож, хүндэтгэлтэй хандаж байгаа. Жагсагчдын санал хүсэлтийг УИХ-ын Тамгын газар, холбогдох байгууллагууд хүлээж авсан. Үүний дагуу ажлын хэсэг байгуулж байгаа. Ирэх зургаан сарын төлөв амаргүй байх төлөвтэй байгаа. Олон улсын нөхцөл байдал нэг өдөр өргөс авсан мэт хүлээгээд суух арга алга. Ийм учраас дор бүрнээ хүчээ нэгтгэж хэмнэлтийн горимд шилжих асуудлыг ярьсан. Энэ хүрээнд нэг тэрбум төгрөгийн үр ашиггүй тендерийн худалдан авалтыг зогсоох бичгийг ирүүлээд байна. Бусад зардлуудыг хэмнэн төсвийн бүсийг чангалж төсөв мөнгөний бодлогоо уялдуулъя” гэв.

0 cэтгэгдэлтэй