Микола Клымчук: Дайны хамгийн аймшигтай зүйл бол үхсэн хүмүүстэй хамт амьдарсаар байх

               
2022-04-08 0

Киевээс баруун хойд зүгт 140 км зайд Беларусь болон Оростой хиллэдэг Чернигов хотоос холгүй орших Яхидне хот нэг сарын турш Оросын цэргүүдэд эзлэгдсэн байдалтай байжээ.

Оросын цэргүүд Яхидне хотын оршин суугчдад буу тулган сүрдүүлж гэрээс нь хүчээр гаргаад, орон нутгийн сургуулийн 65 м.кв хонгилд 130 орчим хүнийг нэг дор байгасан байна. Тэдний дунд байсан нэгэн Украин иргэн бол Микола Клымчук юм. Тэрбээр өөрийн нөхцөл байдлын тухай хэлэхдээ,

“Хөгшин, залуу, эр, эм, хүүхэд холилдсон 130 орчим хүн жижигхэн хонгилд сарын турш байхаас өөр аргагүй байдалд орсон. Хонгилд хуучирсан 4 хүүхдийн ор байсан. 40-50 орчим жаахан хүүхэд байсны дотор хамгийн балчир нь хоёр сартай хүүхэд байсан. Залуучууд нь хүн дээр гишгэчихгүйн тулд босоогоороо унтсан. Би л гэхэд зүүдэндээ уначихгүйн тулд хүзүүгээр ороолтоороо хананы хоолойноос бэхлээд босоогоороо 25 шөнийг өнгөрөөсөн. Өдөр шөнөгүй бөмбөгдөж, буудалцаж бидний найз нөхдийн зарим нь гадаа үхсэн. Харин хонгилд хорогдож байсан өндөр настнууд агаарын дутагдал, эрүүл мэндийн доройтол зэрэг янз бүрийн шалтгаанаар нас барсаар байсан. Тэднийг үхсэн даруй цогцсыг гаргахыг цэргүүд зөвшөөрдөггүй байсан учраас хамт байхаас өөр арга байгаагүй. Ялзарсан, өмхий үнэр жижигхэн өрөөнд хаа сайгүй тархаж байсан. Энэ бол дайны хамгийн аймшигтай зүйл” хэмээжээ.

basement in yahidne
Тосгоны оршин 130 орчим оршин суугчдын хоргодож байсан хонголын өрөө

Оросын цэргүүд Чернигов руу довтлохдоо Яхидне тосгоноор дайрсан бөгөөд  нийт 300,000 орчим хүн амтай тосгоныг Оросын цэргүүд бүсэлж, хэдэн долоо хоногийн турш хараандаа байлгажээ. Түүнчлэн нийслэл Киев рүү явах зам дээрх гүүрийг эвдэж, оршин суугчдыг зугтах газаргүй болгосон байв.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ