
Үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуусын жагсаал өчигдөр Сүхбаатарын талбайд эхэлж, өнөөдөр үүрийн дөрвөн цаг хүртэл үргэлжилсэн билээ. Энэ үеэр жагсагчдыг цагдаагийн албан хаагчид хүчээр тарааж, заримыг нь баривчилсан бөгөөд 20 иргэнийг саатуулж, 18 иргэнийг эрүүлжүүлсэн талаар өнөөдөр өглөө Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлсэн.
Тэгвэл түр саатуулсан, эрүүлжүүлсэн хүмүүсийг бүгдийг гаргаж дууссан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Жагсаалын явцад эмх замбараагүй байдал үүсч, таслан зогсоох үед түр саатуулсан иргэдийн 19 нь согтуу байсныг эрүүлжүүлсэн юм. Харин гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулах аж.

0 cэтгэгдэлтэй