
Конор МакГрегор өнгөрсөн пүрэв гарагт Дублин хотын шүүх хурал дээр хоёр удаагийн аюултай жолоодлогын хэргээр буруутгаж, мөн даатгал, үнэмлэхгүй жолоо барьсан гэж буруутган, яллагдагчаар татжээ.
Шүүх хурлын үеэр Макгрегор үг хэлээгүй байна. Макгрегорын өмгөөлөгч Майкл Стейнс шүүх хурал дээр хэлэхдээ, Пүрэв гарагт МакГрегорын лиценз болон даатгалыг цагдаад үзүүлсэн гэжээ.
МакГрегорыг батлан даалтад гаргаж, зургадугаар сарын 23-нд дахин шүүх хуралд оролцуулах болжээ. Өнгөрсөн долдугаар сард болсон UFC 264 тэмцээний үеэр Дастин Пуарьед хожигдож зүүн хөлөө гэмтээснээс хойш тэрбээр тулалдаагүй юм.
Шүүхийн гадаа хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө МакГрегор “Бэлтгэлдээ шууд буцаж орохыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

0 cэтгэгдэлтэй