“Bulgari” брэнд хамгийн нимгэн бугуйн цагаа танилцууллаа

               
2022-04-08 0

“Bulgari” брэнд хамгийн нимгэн бугуйн цагийг худалдаанд гаргалаа. 50 цагийн турш ажиллах хүчин чадалтай, дөрвөн герцийн давтамжтай энэхүү бугуйн цагийг зэвэрдэггүй ган төмрөөр бүтээжээ.

“Bulgari” брэнд бугуйн цагнаасаа ердөө 10 ширхгийг худалдаанд гаргахаар төлөвлөсөн бөгөөд тус бүр нь 400 мянган еврогийн үнэтэй байх юм байна. Түүнчлэн “Bulgari” брэнд 2014 оноос эхлэн тансаг зэрэглэлийн “Bulgari Octo Finissimo” бугуйн цагны цуглуулгаа гаргаж эхэлсэн байна.

Бугуйн цагны цуглуулга нь сүүлийн найман жилийн хугацаанд долоон удаа ультра нимгэн бугуйн цагны дээд амжилтыг эвдсэн байдаг.

Холбоотой мэдээ