Товчхон
               

Сүхбаатарт хариуцлагагүй барилгын компаниудын гэрээг цуцална

               
2022-04-08 0

Сүхбаатар аймгийн боловсролын салбарын хэмжээнд барилгын ажил нь эхэлсэн ч гурав ба түүнээс дээш жилийн хугацаагаар гацсан таван барилга бий. Барилгын хөгжлийн төв, БШУЯ-ны албаны хүмүүс эдгээр барилгуудын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаад Эрдэнэцагаан, Баяндэлгэр сумын цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэгч компаниудын гэрээг цуцалж, шүүхэд шилжүүлэхээ мэдэгджээ.

Ингэснээр тус сумдын хүүхдүүд ойрын 1-2 жилдээ шинэ цэцэрлэгтээ орох боломжгүй. Учир нь шүүхийн маргаан хэзээ, хэрхэн шийдвэрлэгдэхээс барилгын ажлыг цааш үргэлжлүүлэх эсэх нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл тус сумдын хүүхдүүдийн сурч боловсрох эрх барилгын компаниудын хариуцлагагүй байдлаас болж зөрчигдөж байгаа хэрэг юм.

Мөн Эрдэнэцагаан, Онгон, Баруун-Урт сумын сургуулийн барилгын ажлыг эрчимжүүлж, энэ онд нь багтаан ашиглалтад өгөх үүргийг тэд гүйцэтгэгч нарт өгсөн байна. Эрдэнэцагаан сумын сургуулийн барилга гурван ч компанийн гар дамжиж байгаа бол Онгон сумын сургуулийн барилга 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Холбоотой мэдээ