Товчхон
               

Халдварын 67 тохиолдол батлагдлаа

               
2022-04-09 0
Зургийн эх сурвалж: MPA

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 67 тохиолдол батлагдаж, үүнээс Улаанбаатар хотод 41, орон нутагт 26 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Орон нутгаас хамгийн их буюу 24 тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Харин 18 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавируст халдвартай 165 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 10 хүн нэн хүнд өвдсөн бол биеийн байдал нь хөнгөн 24, хүндэвтэр 93, хүнд оноштой 38 хүн байгаа аж. Түүнчлэн гэрийн хяналтад 612 хүн байна. Тус хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.

May be an image of text

Холбоотой мэдээ