Товчхон
               

NBA: Лейкэрс багийн удирдлагууд ахлах дасгалжуулагч Вогелийг халжээ

               
2022-04-11 0

NBA-ийн 2021-2022 оны улирлын тоглолтууд өнөөдөр дуусаж байна. Улирлын 82 тоглолтод 33 хожил авч 49 хожигдсон Лос Анжелэс Лейкэрс баг плэй-оффын гадна бичигдэн улирлаа өндөрлөлөө.

Леброн Жэймс, Энтони Дэвис, Рассэл Вэстбрүүк зэрэг өндөр ур чадвартай тоглогчдоор багаа бүрдүүлсэн хэдий ч улиралд тааруу амжилт үзүүлсэн шалтгааныг багийн удирдлагууд ахлах дасгалжуулагч Фрэнк Вогелтэй холбон тайлбарлаж түүнийг ажлаас нь халлаа.

Вогел Лейкэрсийн ахлах дасгалжуулагчаар сүүлийн гурван улирал ажилласан ба 2019-2020 оны улиралд аварга болсон хэдий ч сүүлийн хоёр улиралд багийн амжилт уруудсаар байгаа юм.

Холбоотой мэдээ