
Зургийн эх сурвалж: MPA
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Эдийн засаг хөгжлийн сайдыг томилох хэрэгтэй. Юмны үнэ нэмэгдсэн, ханш өссөн нь ямар ч үр дүнгүй олон хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбоотой. 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн тайланг тавиагүй байгаа. Энэ асуудал дээр ажлын хэсэг гаргаж ажиллахаар болж байна.
Монголбанкнаас ямар байгууллага, ямар хэмжээний зээл авч байгааг нууцлалд оруулбал Хөгжлийн Банкны асуудал дахин давтагдана. Бодлогын алдаагаа дахиж давтах гээд байна” гэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Үнийн өсөлт бол Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй. Үүнээс шалтгаалан жагсаал боллоо. 2016 оноос хойш 11 их наяд төгрөгөөр зах зээл дээр байгаа бэлэн мөнгө нэмэгдсэн. Ханшийн зөрүү, үнийн өсөлт дэндэж байна. Зах зээлээс бэлэн мөнгийг татаж, 13 хувиар бодлогын хүүг тогтоох нь зөв.
Засгийн газар 2016 оноос хойш нэг зүйлийг хийгээгүй. Одоо бол яаралтай бонд гаргах хэрэгтэй. Ложистикийн хямралд төмөр зам хамгийн том нөлөө үзүүлж байна. Харилцан тарифын хямдралыг үзүүлсэн ч ОХУ-д ашигтай, Монголчуудад нөлөө үзүүлээгүй” гэлээ.

0 cэтгэгдэлтэй