МАН-ын бүлэг: Төсөвт тодотгол хийхийг дэмжлээ

               
2022-04-11 0
Зургийн эх сурвалж: MPA

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, 2022 оны улсын төсөвт тодотгол хийхийг дэмжжээ. Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Тээвэр, ложистикийн тодорхой бус байдал ч үүнд нөлөөлж байна. Иймд бүлгийн гишүүд 100 хувийн саналаар төсөвт тодотгохыг дэмжлээ. Энэ эргээд валютын ханшдаа нөлөөлөх учиртай. Мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёр гол үүрэгтэй. Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг 9 хувьд хүргэсэн. Араас нь төсвийн бодлогыг ингэж уялдуулах шаардлагатай.

Нэгдүгээрт хөрөнгө оруулалтын чиглэлд анхаарна. Энэ төсөв ханшид их нөлөө үзүүлдэг. 30-40 хувь нь импортоос хамааралтай байдаг учир төгрөгийн ханшид ирэх дарамт үүнтэй холбогддог. Иймд энэ чиглэлд болон үр ашиггүй хөрөнгө оруулалтууд дээр эргэж харна. Ний нуугүй хэлэхэд, төсвийн үр ашиггүй зардлууд дээр өмнө нь нэлээд ажилласан байгаа. Энэ удаагийн тодотголыг багахан дүнтэй зардлуудыг хасах замаар шийднэ гэж ойлгож болохгүй. Томоохон зээл, урсгалуудыг хамарна” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Ганцхан төсөвт тодотгол хийхээс гадна ТӨХК-иудын зардлыг танах асуудлыг МАН-ын бүлгийн гишүүд дэмжсэн. Үүнийг хамтад нь хэлэлцэнэ. Удахгүй ТӨХК-ийн асуудлыг шинэ хуулиар оруулж ирэхээр болж байгаа. Төсөвт гол таналтуудыг хийснээр, иргэдийн амьжиргаанд нөлөөлж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилготой.

Залуусын тавьсан шаардлагуудын заримыг нь бид шууд хэрэгжүүлэх боломжтой. Тансаг хэрэглээг танах гэх мэт. Үүнээс гадна урт хугацаанд шударга ёсыг бий болгож, олон нийттэйгээ илүү ойр хамтран ажиллах асуудлуудыг хэрэгжүүлнэ, УИХ-д үе шаттайгаар оруулж ирнэ” гэлээ.

Холбоотой мэдээ