Туркийн Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болно

               
2023-05-16 0

Турк улсад ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч эхний шатанд ялахад шаардагдах санал авч чадаагүй тул хоёр дахь шатны сонгуулийг тавдугаар сарын 28-нд зохион байгуулна гэж тус улсын сонгуулийн дээд хороо даваа гарагт зарлажээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд нэр дэвшигчдийн хэн нь ч 50 хувийн санал авч чадаагүй, гэхдээ одоогийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган саналын тоогоор тэргүүллээ гэж Туркийн сонгуулийн дээд хорооны дарга Ахмет Енер хэлсэн байна.

Ням гарагт болсон сонгуулийн ирц 88.92 хувь, гадаадад амьдарч байгаа Турк иргэдийн ирц 52.69 хувьтай байлаа гэж А.Енер мэдээлжээ.

Хоёрдугаар шатанд Турк улсын одоогийн Ерөнхийлөгч Р.Эрдоган, сөрөг хүчнээс нэр дэвшигч Кемал Кылычдароглу нар өрсөлдөнө.

А.Енерийн мэдээлснээр, сонгуулийн эхний шатанд Р.Эрдоган сонгогчдын 49.51 хувь, К.Кылычдароглу 44.88 хувийн санал авчээ. 

Холбоотой мэдээ