
Өвөлжилт өнтэй сайхан болж, малчны хотонд төлийн дуу цангинасаар байна. Гэхдээ зарим аймагт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор хүндрэл их учирч байгаа аж.
Өчигдрийн байдлаар төллөвөл зохих 27.9 сая хээлтэгчийн 9.5 сая буюу 34.2 хувь нь төллөж, 9.4 сая төл хүлээн авчээ. Төл бойжилт 98.6 хувьтай байна.
Бүсээр нь авч үзвэл мал төллөлт:
- Баруун бүсэд 47.7
- Хангайн бүсэд 33.6
- Төвийн бүсэд 35.5
- Зүүн бүсэд 17.2 хувьтай байна.
Ташрамд дурдахад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний эсрэг дархлаажуулалтыг орон даяар 2022 оны дөрөвдүгээр сарын 18-наас эхлүүлэхээр болжээ.

0 cэтгэгдэлтэй