Товчхон
               

Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн хуримтлагдсан өр төлөх хугацааг хойшлуулна

               
2022-04-12 0
Зургийн эх сурвалж: MPA

Аялал жуулчлалын салбарыг сэргээхэд Засгийн газраас таван арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон байна.

БОАЖ-ын сайдын мэдээлснээр аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, тус салбарт бизнес эрхлэгчдийн Нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан 3 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах, 2023 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлах, сурталчлах, агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах, БНСУ-ын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын автомашинтай аяллыг дэмжихээр болжээ.

Тэрбээр “Эдгээр асуудлыг асуудлыг Засгийн газрын гишүүдтэй санал солилцож, Ерөнхий сайд бүрэн дэмжсэнээр Аялал жуулчлалын салбарт том дэмжлэг ирж байна” гэв.

зураг
зураг

Холбоотой мэдээ