Дуучин Бритни Спирс бие давхар болжээ

               
2022-04-12 0

Дуучин Бритни Спирс гурав дахь хүүхдээ тээж байгаа тухайгаа өнөөдөр /2022.4.12/ инстаграм хуудсаараа дамжуулан мэдээллээ. Өдгөө 40 настай Бритни Спирс сүйт залуу Сэм Ашгарийн хамтаар Хавайн Мауи аралд амарч байгаа юм.

Тэрбээр, “Би Мауид амарч байхдаа жин нэмж, гэдэс томорч байгааг анзаарсан. Нөхөртөө хэлтэл их хоолож байгаа болохоор жирэмсэн хүн шиг харагдаж байж магадгүй гэсэн. Ингээд би жирэмсний тестээр үзсэн. Тиймээ, бид хүүхэдтэй болжээ” хэмээн бичжээ.

Сүүлийн 13 жилийн турш эцгийнхээ хатуу хараа, хяналтанд байхдаа Бритни Спирс хүүхэдтэй болохыг маш их хүсдэг байсан тухайгаа өнмө нь хэлж байсан билээ. Бритни Спирс өмнөх гэрлэлтээсээ хоёр хүүтэй бөгөөд том хүү Шон Престон нь 16 настай бол Жейден Жеймс нь 15 настай. Тэрбээр экс нөхөр Кевин Федерлиндээс салж, хоёр хүүхдээ асран халамжлах эрхээ алдсанаас сэтгэлзүйн гүн хямралд орж байжээ.

Холбоотой мэдээ