БОАЖЯ: БНСУ-ын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлнө

               
2022-04-12 0

Аялал жуулчлалын салбарыг сэргээхэд Засгийн газар дараах таван арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. Тодруулбал,

-Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх,

-Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн Нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан 3 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах,

-2023 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлах, сурталчлах,

-Агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах,

-Бүгд Найрамдах Солонгос Улсын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын автомашинтай аяллыг дэмжих болно.

No photo description available.
No photo description available.

Холбоотой мэдээ