ЭМЯ: Бага насны хүүхдүүдийн дунд халдвар их байна

               
2022-04-12 0

Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол буурах хандлагатай байна. Харин албаныханы өгч буй мэдээллээр 12-оос доош насны хүүхдийн дунд халдварын тархалт өндөр хэвээр байгааг анхаарууллаа.

ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын албаны дарга АУ-ны доктор Б.Азжаргал:

“ХӨСҮТ-ийн талбарын тархвар судлалын алба коронавирусын хүүхдийн вакцинжуулалтын талаар судалгааг хийж эхэлж байна. Вакцины хамрагдалт болон бага насны хүүхдийн өвчлөлийн халдварын тархалтын хувийг тооцож үзэхэд 12-15 насны хүүхдийн дунд халдварын тархалт харьцангуй бага ажиглагдаж байна. Мөн 12-с доош насны хүүхдийн дунд халдварын тархалт өндөр хэвээр байна” гэв.

Холбоотой мэдээ