Товчхон
               

Сүхбаатар аймгийн залуусын төлөөлөл орон нутгийн удирдлагуудад ханджээ

               
2022-04-12 0
Зургийн эх сурвалж: MPA

4 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд үнийн өсөлт, шударга бус байдлын эсрэг тайван жагсаалд нэгдсэн Сүхбаатарын залуус орон нутагт тулгамдаж буй таван асуудлыг эрэмбэлэн, оролцогч залуусын гарын үсгийн хамтаар аймгийн Засаг даргын орлогч Д.Шижирбаатарт хүлээлгэн өгчээ. Улмаар холбогдох хүмүүст асуудлыг танилцуулж, гарсан шийдвэрийг ойрын хугацаанд танилцуулахаа илэрхийллээ.

Тэрбээр хэлэхдээ, залуус нэгдэж үзэл бодлоо илэрхийлэх нь маш зөв. Орон нутгийн хэмжээнд тулгамдаж буй чухал асуудлуудыг ч хөндсөн байна. Ялангуяа ундны усны асуудал үнэхээр хүнд байгаа. Орон нутгийн удирдлагуудын зүгээс үүн дээр онцгойлон анхаарч, судалгааны ажлууд хийгдэж байгаа. Бид та бүхний тавьсан асуудлуудыг ажлын тав хоногт хэлэлцэж хариуг нээлттэй мэдэгдэнэ гэв.

Залуус ундны усны асуудал, байнгын ажлын байр, орон нутагтаа их, дээд сургуультай болох, зйлдвэрлэлийг дэмжсэн бодлоготой байх, төрийн үйлчилгээний ёс зүйг сайжруулах гэсэн таван асуудлыг тусгажээ.

Хоёр өдрийн жагсаалд 60 гаруй залуу оролцож, цахим орчинд 10 орчим мянган залуу дэмжиж байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Холбоотой мэдээ