
Зургийн эх сурвалж: MPA
Цахим сүлжээнд “Үр зулбуулах эм зарна” гэх зар байршуулан тухайн зараар холбогдсон охид, эмэгтэйчүүдэд үр зулбуулах эмийг өөр эмээр орлуулан зарж байгаа хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа юм.
Энэ тухай Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгч И.Марияа:
“Улсын болон хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт зөвхөн эмчийн хяналт дор хэрэглэх ёстой үр зулбуулах эмийг зарна гэх хууль бус зарыг олон нийтийн сүлжээнд байршуулж, тухайн зарын дагуу холбогдсон иргэдээс 70-150 мянган төгрөгийг шилжүүлэн авсан хэрэг бүртгэгдсэн байна. Нийт 100 гаруй хохирогчтой тус хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэх мэдээллийг өглөө.

0 cэтгэгдэлтэй