Япон ОХУ-ын эсрэг шинэ хориг тогтоолоо

               
2022-04-12 0

Япон улс Украинд болж буй үйл явдалтай холбогдуулан ОХУ-ын 398 иргэн, 28 байгууллагыг хоригийн жагсаалтад нэмж оруулсан тухай тус улсын ГХЯ-ны хэвлэлийн мэдээнд дурджээ.

Хөрөнгийг нь битүүмжлэх иргэдийн жагсаалтад ОХУ-ын Төрийн Думын гишүүд болох Валерий Рашкин, Василий Пискарев, Петр Толстой, Леонид Слуцкий, Ирина Яровая болон бусад хүнийг оруулсан бол цэргийнхнээс Тэнгисийн цэргийн флотын /ТЦФ/ ерөнхий командлагч Николай Евменов, ТЦФ-ын ерөнхий командлагчийн нэгдүгээр орлогч Владимир Касатонов, ОХУ-ын Хуурай замын цэргийн ерөнхий командлагч Олег Салюков болон бусад хүн хоригт өртсөн байна.  

Хориг арга хэмжээний жагсаалтад орсон байгууллагуудын дунд “НПК “Техмаш” хувьцаат нийгэмлэг, “Глобус” Рязанийн зохион бүтээгчийн товчоо, “Темп-авиа” шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн үйлдвэр, Тороповын нэрэмжит “Вымпел” улсын машин үйлдвэрлэлийн зохион бүтээгчийн товчоо болон бусад байгууллага багтжээ.

Холбоотой мэдээ