Товчхон
               

Дорноговь аймаг “Соёлтой жолооч” нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж байна

               
2022-04-12 0

Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэхэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/ -өөс 2022 оны ажлын төлөвлөгөөнд тусгасан ажлын хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, жолооч нарт замын хөдөлгөөний дүрмийг сахиулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор  “Соёлтой жолооч” нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Энэ үйл ажиллагаанд  аймгийн Авто тээврийн төв, соёл урлагийн газрууд, сумдын ЗДТГ хамтран оролцож байгаа аж.

Жолооч нар  эгнээ байраа буруу эзлэх, хамгаалах бүсээ зүүдэггүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хүүхдийг очих газарт нь хүргэж өгдөггүй зэрэг зөрчил нийтлэг байдаг бол явган зорчигч ч мөн адил гарцаар гардаггүй, замын голоор хөндлөн гарах зэрэг зөрчил гаргадаг аж.

Албаныхан  “Соёлтой жолооч” нөлөөллийн үйл ажиллагаагаар соёлтой жолооч, соёлтой зорчигч байхыг иргэдэд уриалж байгаа аж. 

Холбоотой мэдээ