Төмөр замын салбарын инженерүүд БНСУ-д сургалтад хамрагдаж байна

               
2022-04-12 0

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Суурь бүтцийн хэлтсийн ахлах инженер Д.Мандаа, Дохиолол төвлөрүүлэлт, хориглолын инженер Л.Отгон-Эрдэнэ нар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн дохиолол холбооны ажлын хүрээнд БНСУ-д зохион байгуулагдаж байгаа сургалтад хамрагдаж байна. Тэд өнөөдөр Солонгосын Гүррү дижитал диспетчерийн төвийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд сургалтын хүрээнд монголын талын инженер техникийн ажилтнууд “Солонгосын Үндэсний төмөр зам” ТӨХК-ийн сүүлийн үеийн дохиолол төвлөрүүлэлт хориглолын системийн талаар туршлага судалж,  дохиоллын системийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг ААН-үүдийн үйл ажиллагаатай  мөн танилцжээ.

Тус сургалт нь сарын 15-ны өдрийн хүртэл үргэлжлэх бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Зүүнбаян төмөр зам” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.

Холбоотой мэдээ