Ц.Элбэгдорж: Украины Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганд үг хэлүүлбэл Монголын нэр дэлхийд гарна

               
2022-04-12 0

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дэлхийн хэд хэдэн улсын парламентын хуралдаанд үг хэлээд байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Зеленски Японы бас Өмнөд Солонгосын парламентад үг хэллээ. Азийн ардчилсан улс манай ээлж ирж байна. Украины Ерөнхийлөгчийг урьж УИХ-ын чуулганд үг хэлүүлэх санал гаргаж байна.

Ардчилсан, нэр хүндтэй бараг бүх парламентад тэр үг хэлсэн. Аль ч талаас нь бодсон Монголын эрх ашигт нийцнэ. Эрх чөлөөт, нээлттэй гэж Монголын нэр дэлхийд гарна. ParliamentMN урилгаа бичээрэй. Дэмжлэг хэрэгтэй бол бэлэн” гэжээ.

Холбоотой мэдээ