
Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 1200 орчим хүүхэд байна. Тэдний 200 нь боловсролын үйлчилгээг авч буй.
Харааны бэрхшээлтэй хүүхдэд олгох бүх шатны боловсролын чанарыг сайжруулахын тулд брайль үсэгтэй ном сурах бичгийн хангамжийг сайжруулах, цэцэрлэг болон МСҮТ-д суралцагчдын хувьсах зардлыг нэмэгдүүлэх, МСҮТ-ийн сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийх шаардлагатай байгааг албаныхан хэлж байна.
Энэ асуудлыг судлан шийдвэрлэх зорилготой ажлын багийг БШУЯ болон Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо хамтран байгуулахаар болов.
Монгол Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 11 мянган хүн байгаагаас 6000 нь хөдөлмөрийн насны иргэн байна. Хөдөлмөрийн насны иргэдийн 97 хувь нь ажил эрхэлдэггүй гэдэг судалгааг тус холбооноос танилцуулав.
Хөдөлмөр эрхлэх хувь хэмжээ ийм бага байгаа нь зарим талаар боловсролын салбартай холбоотой. Ажлын баг энэ чиглэлээр хамтран ажиллах юм.



0 cэтгэгдэлтэй