Товчхон
               

Улаанбаатарт болох Тивийн АШТ-д 19 орны бөхчүүд хүчээ сорино

               
2022-04-12 0
Зургийн эх сурвалж: MPA

Монгол Улсын нийслэлд болох бөхийн төрлүүдийн 2022 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд тус тивийн 19 орны 300 гаруй тамирчин бөхийн гурван төрөлд оролцохоор урьдчилсан мэдүүлгээ ирүүлжээ.

Энэ сарын 19-24-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрэгтэйчүүдийн 35, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн тус тэмцээний талаар өнөөдөр Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ноос хэвлэлийн бага хийж мэдээлэл хийв.

Монгол Улсад хамгийн сүүлд 1993, 2001 онд тивийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан юм. Харин 21 жилийн дараа зохион байгуулах тус тэмцээнд Монгол, Энэтхэг, Иран, БНХАУ, Бахрейн, Йордан, Япон, Казахстан, Киргиз, Кувейт, Пакистан, Палестин, Тажикистан, БНСУ, Катар, Сингапур, Шри-Ланка, Тайвань, Узбекистаны бөхчүүд тивийн аваргын төлөө өрсөлдөх юм.

Монгол Улсын хувьд чөлөөт бөхийн тивийн АШТ-д оролцох эрэгтэй, эмэгтэй баг тамирчдаа нэгдүгээр сард болсон “Сорилго” тэмцээнээс, харин сонгомол бөхөд өрсөлдөх шигшээ багаа өнгөрсөн гуравдугаар сард сонгол шалгаруулжээ.

Энэ удаагийн тэмцээний эхний өдөр /04.19/ сонготол бөхийн 55, 63, 77, 87, 130 кг, 2 дахь өдөр /04.20/ 60, 67, 72, 82, 97 кг, 3 дахь өдөр /04.21/ чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг, 4 дэх өдөр /04.22/ 53, 57, 62, 65, 72 кг, харин 5 дахь өдөр ыөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг, сүүлийн өдөр /04.24/ 61, 74, 86, 92, 125 кг жингийн барилдаанууд тус тус болно.  

Холбоотой мэдээ