
Зургийн эх сурвалж: MPA
Улсын филармонийн 50 жил, Морин хуурын чуулгын 30 жилийн ойд зориулсан Морин хуурын чуулгын шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн “Наран мэлмийт эх орон” аялан тоглолт баруун аймгуудаар тоглогдох гэж байна.
Тоглолтод Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан, гавьяат жүжигчин, дуучин Б.Мөнхбаатар, соёлын тэргүүний ажилтан Б.Дэлгэрбаяр оролцоно. Чуулга Баянхонгорт 22-нд, Ховдод 24-нд, Говь-Алтайд 27-нд, Өвөрхангайд 30-нд тус тус тоглох юм.

0 cэтгэгдэлтэй