ГССҮТ-д 84,9 мянган ам.долларын үнэ бүхий багаж, хэрэгсэл гардууллаа

               
2022-04-12 0

2022 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр ГССҮТ-д болсон тус багаж, хэрэгсэл гардуулах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Канад улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Катрин Э.Ивкофф, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Халдварт бус өвчин, Осол гэмтэл хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах болон эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.

Эмнэлгийн багаж хэрэгсэл, анхны тусламжийн багцыг Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Хөвсгөл гэсэн 6 аймгийн 120 сумдад гардуулан ажлын байрны сургалтыг явуулах ба ингэснээр осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээний материаллаг бааз бэхжих, чанар хүртээмж сайжрах боломжийг олгох юм.

Холбоотой мэдээ