С.Энхболд: Зайлшгүй шаардлагатай эмийн худалдан авалтыг төрөөс хийж байгаа

               
2022-04-12 0

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаарх аудитын тайланг сонсож байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

“Аудитын дүгнэлтийг уншихад салбарын тогтвортой хөгжлийг хангах систем бүрдээгүйгээс төрөөс эмийн талаар баримтлах бодлого хангалтгүй байна гэжээ. Энэ системийг хэрхэн бүрдүүлэхээр төлөвлөж байна вэ?

Зүү, тариур, дуслын шингэнийг үйлдвэрлэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ гэж заасан ч хэрэгжихгүй байгаа. Цар тахлын үед дутагдалд орсон. ДЭМБ-д бүртгэгдсэн эмийг захиалаад авах боломж бүрдэхгүй байна.Тендерээр орж ирсэн эм чанарын шаардлага хангахгүй тохиолдол байна. Эмийн чанарын хяналтын лаборатори хэд байгаа вэ” хэмээн асуув.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний маш чухал хэсэг нь эм. Эм чанартай байж тусламж үйлчилгээний үр дүн гарна. 2021 оны нэгдүгээр сард Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газрыг байгуулсан. Өнгөрсөн онд эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавих 52 байцаагчийг ажиллуулж эхэлсэн.

Эмийн үнэд зохицуулалт хийж байна. Эмийг худалдан авах үйл ажиллагааг нэгдсэн систем рүү шилжүүлсэн. Зайлшгүй шаардлагатай 15 нэр төрлийн 22 эмийн худалдан авалтыг төрөөс хийж байгаа. Эхний эм дөрөвдүгээр сарын сүүлээр орж ирнэ. Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийг хэлэлцүүлэхээр бэлдэж байгаа бөгөөд томоохон өөрчлөлт хийнэ. Казахстан болон Киргиз улс руу Монголд үйлдвэрлэсэн эмийг экспортлох боломж олгож байгаа” гэдгийг хэллээ.

Холбоотой мэдээ