
Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас“Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг санаачлан, хэрэгжилтийг эрчимжүүлэхээр зарлиг гаргаж, нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага архи, согтууруулах ундааны хэрэглээ, түүнээс үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулахад санаачилгатай оролцох, баяр ёслол, тэмдэглэлт өдөр, өндөр хатуулгатай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг уриалсан билээ. Дээрх зарлигийн хэрэгжилтийг хангах зорилгоор Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглэнэээс татгалзах зорилгоор “Соёлыг түгээе” нөлөөллийн арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлж байна.
Арга хэмжээний нээлт Дотоод хэргийн их Их сургуулийн “Соёлын төв”-д зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис болон алба хаагчид оролцлоо.

Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис аяныг нээж хэлсэн үгэндээ: Бид бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн гаргасан уриалгыг хэрэгжүүлж, Дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзах зорилгоор “Соёлыг түгээе” нөлөөллийн аяныг зохион байгуулж байна. “Эрхэм Дотоодын цэргийн алба хаагч, ажилтан Та бүхэн шат шатандаа баяр ёслол, тэмдэглэлт болон бусад өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байж, архи согтууруулах ундааг жигшиж, хор уршгийг гэр бүл, найз нөхөд, төрөлтөрөгсөддөө ухааруулан соён гэгээрүүлж, урлаг, биеийн тамирспортын арга хэмжээнд өргөнөөр оролцож, чөлөөт цагаа өөрсдийгөө хөгжүүлэх үйлсэд зарцуулж байхыг үүгээр чиглэл болгож байна” хэмээв.

Дотоодын цэргийн дэд хурандаа Б.Чинзориг “Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас иргэд, ААН, цэрэг, хууль сахиулах байгууллагууд улсын хэмжээнд эрүүл монгол хүн аян хэрэгжүүлж байгаа. Энэ аяны хүрээнд Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн, дотоодын цэргийн байгууллагаас өнөөдөр “Соёлыг түгээе” нөлөөллийн ажлыг гурван сарын хугацаанд өрнүүлэн ажиллуулахаар нээлтийн арга хэмжээг зохион өнөөдөр байгууллаа.
Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн аяны хүрээнд архи согтууруулах ундаанаас ангид байх, “Эртэч Монгол” аяны хүрээнд олон төрлийн ажил зохион байгуулахаар ажиллаж байна. Гурван сарын хугацаанд нийгэмд хандсан спортын арга хэмжээ, урлаг соёлын арга хэмжээ, алба хаагчдын гэр бүл нь хандсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Аяны үр дүнд нийгэмдээ хандсан үр нөлөөнд үнэлж ойлгоод нийгэм биеэ зөв авч явах, соёлтой, эрүүл ухаанаар ажилдаа ханддаг болгохыг зорьж байгаа” гэлээ.





0 cэтгэгдэлтэй