Товчхон
               

“Харанга” хамтлаг ирэх сард тоглолтоо хийнэ

               
2022-04-12 0

Монголын хөгжмийн урлагийн түүхэнд тод мөртэй, баялаг түүхтэй “Харанга” хамтлагийн 33 жилийн ой тохиож байна. 

Хамтлагийн гишүүн бүр нь зохиосон аялгуу, туурвисан бүтээлээ үнэлүүлж, Гавьяат жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж, хамтлагаараа Төрийн соёрхолт цол хүртсэн анхны бөгөөд цор ганц хамтлаг бол “Харанга” юм.

33 жил тасралтгүй уран бүтээлээ туурвисаар буй тус хамтлагийнхан ирэх тавдугаар сарын 13, 14-нд “Legendary HARANGA: Greatest hits” тоглолтоо хүргэх гэж байна. Энэ хугацаанд туурвисан уран бүтээлүүдээсээ шилж, бүх цаг үеийн хит 25 дууг хүргэх тоглолт “UB palace”-ын концертын их танхимд болно.

зураг

Холбоотой мэдээ