Статистик: Төрийн байгууллагууд нийтдээ 9879 автомашинтай

               
2022-04-12 0

Төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын автомашины тоог ҮСХ-ноос танилцуулав.

Төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын техникийн үзлэгт хамрагдсан автомашины тоо 2021 оны жилийн эцсийн байдлаар 9879 байна.

Үүнээс: 1767 (17.9%) нь жижиг тэрэг,
1364 (13.8%) нь том оврын,
664 (6.7%) нь дунд оврын автомашин байна.

УИХ-ын 95, яам агентлагийн 654, төсөвт байгууллагын 6886 автомашин байна. Үүний 1364 нь Lexus, Nissan Patrol, Land Cruiser зэрэг том оврын машин байна.

Холбоотой мэдээ