
Бүтээлч байдлын төлөөх соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” дэлхийн тайлангийн үндэсний нээлтийн үйл ажиллагаа дэлхийн урлагийн өдөр буюу энэ сарын 15-ны өдөр болно.
Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-д хувь нэмрээ оруулах соёлын бүтээлч үйлдвэрлэлийн экосистемийг дэмжих, уг салбарын дэлхийн чиг хандлагыг тодорхойлох, шинэ мэдээ мэдээлэл түгээх замаар ЮНЕСКО-ийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенц бий.
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс энэ үйл ажиллагааны хүрээнд дугуй ширээний уулзалт, хэвлэлийн бага хурлыг Шведийн олон улсын хөгжлийн агентлаг (SIDA), ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Соёлын яам, Соёл урлагийн их сургуультай хамтран Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд зохион байгуулна.
Энэ өдөр Дэлхийн урлагийн өдрийг тэмдэглэхийн сацуу соёлын бүтээлч салбарын дэлхийн чиг хандлага, Монгол Улсын соёлын бүтээлч салбарыг хөгжүүлэх арга зам, уран бүтээлч, соёлын мэргэжилтнүүдийн нийгэм, эдийн засгийн статусыг дэмжих зэрэг асуудлаар бүтээлч салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, бие даасан уран бүтээлчид, төрийн болон олон улсын байгууллагын төлөөллүүд санал солилцох юм байна.
Урьдчилсан хөтөлбөр
09:00-09:20 | БҮРТГЭЛ |
09:20-10:00 | “Бүтээлч байдлын төлөөх соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” дэлхийн тайлангийн үндэсний нээлтийн үйл ажиллагаа ба хэвлэлийн бага хурал |
10:00-10:20 | НЭЭЛТИЙН ҮГ Соёлын сайд Ч.НоминЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз ХанШвед Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны соёлын асуудал хариуцсан зөвлөх Ола Жонсон |
10:20-10:30 | Зураг авaхуулах |
10:30-10:45 | ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГАЧиглүүлэгч: Ж.Эрхэмтөгс, СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал, Доктор, Дэд профессор Хэлэлцүүлгийн зочдыг танилцуулна |
10:45-13:10 | ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТҮндсэн илтгэл: ЮНЕСКО-ийн 2005 оны конвенцын суурь зарчим, үзэл баримтлал ба “Бүтээлч байдлын төлөөх соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” тайлан Ж.ЭрхэмтөгсХэлэлцүүлэг Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг танилцуулах |
13:10-13:20 | ХААЛТЫН ҮГЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан |

0 cэтгэгдэлтэй