NBA: Брүүклин Нетс бүсийнхээ долдугаар байрт шалгарлаа

               
2022-04-13 0

NBA-ийн плэй офф-д оролцох эрхийн төлөө тоглолт болох плэй ин тоглолтууд эхэллээ. Эхний тоглолт долоо болон наймдугаар байрт бичигдэж байсан Брүүклин Нетс Кливленд Кавалерс багуудын хооронд болж Нетс 7 онооны зөрүүгээр хожлоо. Ингэснээр Нетс плэй офф-ын долдугаар байраа баталгаажуулж, цувралд Бостон Селтикстэй өрсөлдөхөөр боллоо.

Өнөөдрийн тоглолтод Кайри Ирвинг 34 оноо 12 дамжуулалт, Кэвин Дурант 25 оноо 11 дамжуулалт өгчээ. Харин Кавсаас Дариус Гарланд 34 оноо 5 дамжуулалт, Кэвин Лав 14 оноо 13 самбар авчээ. Кавсын хувьд дахин нэг тоглолтод оролцох эрхтэй ба тухайн тоглолтод ялвал бүсийнхээ наймдугаар байранд үлдэн плэй офф-д тоглох эрхтэй болно.

Холбоотой мэдээ