Товчхон
               

22 боомттой ч хоёр нь хэрэглээний ачаа барааг импортоор нэвтрүүлж байна

               
2022-04-13 0

Манай улс урд, хойд хоёр хөрш оронтой газрын нийт 22 боомтоор харилцаж байна. Эдгээрийн зарим нь тогтмол ажиллаж байдаг бол, зарим нь тодорхой цаг хугацаанд л ажиллах чиг үүрэгтэй юм. Өнөөдөр эдийн засагт үүсээд буй үнийн өсөлт, нөхцөл байдалд хилийн ачаалал, боомтуудын үнийн өсөлт хамгийн их нөлөөтэй гэж үзэх хүн олон байна. Тэгвэл одоогоор БНХАУ, ОХУ-тай 7 боомтоор өдөр бүр ачаа тээвэр нэвтрүүлж байгааг дээрх зургаас харж болохоор байгаа юм. Зурагт үзүүлснээр тооцвол өдөр бүр 20-40 машин газрын тосны бүтээгдэхүүн, 90 орчим чингэлэг болон 30-40 машин ачаа бараа орж ирж байгаа юм. Бусад 3 боомтоор өдөр бүр уул уурхайн бүтээгдэхүүн экспортод гарч байна. Товчхондоо, өргөн хэрэглээний ачаа барааг Алтанбулаг, Замын-Үүд хоёр боомтоор л нэвтрүүлж байгаа юм.

  1. 1. АЛТАНБУЛАГ АВТО ЗАМЫН БООМТ
    Хилийн “Алтанбулаг” боомт нь 1933 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байгуулагдсан.
    ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу олон улсын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт юм.
  2. 2. ЗАМЫН-ҮҮД ТӨМӨР ЗАМ, АВТО ЗАМЫН БООМТ
    Хилийн Замын-Үүд төмөр замын боомт нь 1956 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан. Хилийн Замын-Үүд авто замын боомт нь 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт байрладаг.
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун сөнөд хошуунд байрладаг Эрээн төмөр зам, авто замын боомттой хиллэдэг.
    Төмөр замын боомт нь Олон улсын гал тэрэгний цагийн хуваарийн дагуу ажилладаг. Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм. Авто замын боомт нь Даваа-Ням гарагт 08:00-18:00 цагт ажилладаг. Замын-Үүд боомтын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэх байгаатай холбогдуулан одоогоор Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн байранд үйл ажиллагааг явуулж байна.
    Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.
  3. 3. ГАШУУНСУХАЙТ АВТО ЗАМЫН БООМТ
    Хилийн Гашуунсухайт авто замын боомт нь 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрладаг.
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урдын дунд хошууны Баяннуур аймгийн Урдын дунд хошуунд байрладаг Ганцмод боомттой хиллэдэг.
    Даваа-Баасан гарагт 08:00-17.00 цаг /Цайны цаг: 12:00-14:00/-т зорчигч, тээврийн хэрэгсэл, Даваа-Бямба гарагт 08:00-20:00 цагт уул уурхайн бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлдэг.
    Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.
  4. 4. БУЛГАН АВТО ЗАМЫН БООМТ
    Хилийн Булган авто замын боомт нь 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан. Ховд аймгийн Булган сумын Хөх үзүүр багийн Ярант нэртэй газар байрладаг.
    БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Чингэл хошуунд байрладаг Такашикэн боомттой хиллэдэг. Даваа-Баасан гарагт 10:00-19.00 цаг /Цайны цаг: 14:00-15:00/-т ажилладаг.
    Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.
  5. 5. ХАНГИ АВТО ЗАМЫН БООМТ
    Хилийн Ханги авто замын боомт нь 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрладаг.
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан муу мянганы холбоот хошуунд байрладаг Мандал боомттой хиллэдэг.
    Даваа-Баасан гарагт 08:00-17.00 цаг /Цайны цаг: 12:00-14:00/-т ажилладаг.
    Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, түр горимтой боомт юм.
  6. 6. ЦАГААННУУР АВТО ЗАМЫН БООМТ
    Хилийн “Цагааннуур” боомт нь 1993 онд Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны нутаг дэвсгэр “Ширэг” нэртэй газар анх байгуулагдсан. 2005 онд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын IX багийн нутаг Улаанбайшинт нэртэй газарт шилжин байрласан.
    ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу олон улсын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт юм.
  7. 7. БОРШОО АВТО ЗАМЫН БООМТ
    Хилийн “Боршоо” боомт нь 1975 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн нутагт орших “Хоо дэл”-ийн хөтөл нэртэй газар анх байгуулагдсан.
    ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт бөгөөд зөвхөн Монгол Улс, ОХУ-ын иргэд улсын хил нэвтэрнэ.
  1. 1. БАЙТАГ АВТО ЗАМЫН БООМТ
    Хилийн Байтаг авто замын боомт нь 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан. Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутагт байрладаг.
    БНХАУ-ын ШУӨЗО-ны Цонж аймгийн Читай хошуунд байрладаг Улиастай боомттой хиллэдэг.
    Жил бүрийн 05, 07, 09 дүгээр сарын 16-наас 30-ны өдрүүдэд Даваа-Ням гарагт 10:00-19:00 цагт ажилладаг.
    Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, түр горимтой боомт юм.
  2. 2. ХАВИРГА АВТО ЗАМЫН БООМТ
    Хилийн Хавирга авто замын боомт нь 1992 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан. Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрладаг.
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн Шинэ барга баруун хошуунд байрладаг Архашаат боомттой хиллэдэг.
    Даваа-Баасан гарагт 08:00-17.00 цаг /Цайны цаг: 12:00-14:00/-т ажилладаг.
    Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, түр горимтой боомт юм.
  3. 3. БИЧИГТ АВТО ЗАМЫН БООМТ
    Хилийн Бичигт авто замын боомт нь 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрладаг.
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд байрладаг Зүүнхатавч боомттой хиллэдэг.
    Даваа-Баасан гарагт 08:00-17.00 цаг /Цайны цаг: 12:00-14:00/-т зорчигч, тээврийн хэрэгсэл, Даваа-Ням гарагт 08:00-17:00 цаг /Цайны цаг: 12:00-14:00/-т газрын тос улсын хилээр нэвтрүүлдэг.
    Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.
  4. 4. ШИВЭЭХҮРЭН АВТО ЗАМЫН БООМТ
    Хилийн Шивээхүрэн авто замын боомт нь 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан. Өмнөговь аймгийн Гурвантас сумын нутагт байрладаг.
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альша аймгийн Эзнээ хошуунд байрладаг Сэхээ боомттой хиллэдэг.
    Зорчигч, тээврийн хэрэгслийг Даваа-Баасан гарагт 08:00-17:00 цаг /Цайны цаг: 12:00-14:00/-т, уул, уурхайн бүтээгдэхүүнийг Даваа-Бямба гарагт 08:00-20:00 цаг /Цайны цаг: 12:00-14:00/-т улсын хилээр нэвтрүүлдэг.
    Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.
  5. 5. БУРГАСТАЙ АВТО ЗАМЫН БООМТ
    Хилийн Бургастай авто замын боомт нь 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байгуулагдсан. Говь-Алтай аймгийн Бугат сумын Ферм багийн Шинэ Бургастай гэдэг нэртэй газар байрладаг.
    БНХАУ-ын ШУӨЗО-ны Хами аймгийн Бархөл хошуунд байрладаг Лаоемяо боомттой хиллэдэг.
    2019 онд 03 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Даваа-Ням гарагт 10:00-19.00 цаг /Цайны цаг: 13:00-15:00/-т ажилласан.
    Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, түр горимтой боомт юм.
  6. 6. ДАЯН АВТО ЗАМЫН БООМТ
    Хилийн Даян авто замын боомт нь 1991 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт байрладаг.
    БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Хөхтохой хошуунд байрладаг Хуншаньзюй боомттой хиллэдэг.
    Жил бүрийн 06 дугаар сарын 21-ний өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдрүүдэд Даваа-Ням гарагт 11:00-18.00 цаг /Цайны цаг: 13:00-15:00/-т ажилладаг.
    Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, түр горимтой боомт юм.
  7. 7. БАЯНХОШУУ АВТО ЗАМЫН БООМТ
    Хилийн Баянхошуу авто замын боомт нь 1991 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт байрладаг.
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн Шинэ барга зүүн хошуунд байрладаг Өвдөг боомттой хиллэдэг.
    Даваа-Баасан гарагт 08:00-17.00 цаг /Цайны цаг: 12:00-14:00/-т зорчигч, тээврийн хэрэгсэл, Даваа-Ням гарагт 08:00-17:00 цаг /Цайны цаг: 12:00-14:00/-т газрын тос улсын хилээр нэвтрүүлдэг.
    Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, түр горимтой боомт юм.
  8. 8. СҮМБЭР АВТО ЗАМЫН БООМТ
    Хилийн Сүмбэр авто замын боомт нь 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт байрладаг.
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Харчин баруун гарын хошуунд байрладаг Рашаан боомттой хиллэдэг.
    Жил бүрийн 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Даваа-Баасан гарагт 08:00-17.00 цаг /Цайны цаг: 12:00-14:00/-т ажилладаг.
    Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, түр горимтой боомт юм.
  9. 9. ТЭС АВТО ЗАМЫН БООМТ
    Хилийн “Тэс” авто замын боомт нь 1994 онд Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шонт” нэртэй газар байгуулагдсан.
    ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт бөгөөд зөвхөн Монгол Улс, ОХУ-ын иргэд улсын хил нэвтэрнэ.
  10. 10. АРЦСУУРЬ АВТО ЗАМЫН БООМТ
    Хилийн “Арцсуурь” боомт нь 1976 онд Завхан аймгийн Баянтэс сумын Арцсуурь нэртэй газар байгуулагдсан. 1992 онд Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутагт шилжин байрласан.
    ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт бөгөөд зөвхөн Монгол Улс, ОХУ-ын иргэд улсын хил нэвтэрнэ.
  11. 11. ХАНХ АВТО ЗАМЫН БООМТ
    Хилийн “Ханх” боомт нь 1926 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд байгуулагдсан. 1994 онд “Мөнгөт толгой” нэртэй газар шилжин байрласан.
    ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт бөгөөд зөвхөн Монгол Улс, ОХУ-ын иргэд улсын хил нэвтэрнэ.
  12. 12. УЛЬХАН АВТО ЗАМЫН БООМТ
    Хилийн “Ульхан” боомт нь 1976 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг Ульхан майхан нэртэй газар байгуулагдсан.
    ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт бөгөөд зөвхөн Монгол Улс, ОХУ-ын иргэд улсын хил нэвтэрнэ.
  13. 13. ЭРЭЭНЦАВ ТӨМӨР ЗАМ, АВТО ЗАМЫН БООМТ
    Хилийн “Эрээнцав” боомт нь 1928 онд Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт байгуулагдсан. ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу олон улсын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт юм.
    Хилийн “Эрээнцав” боомт нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт 1928 онд Эрээнцавын байцаан өнгөрүүлэх пункт нэртэйгээр байгуулагдсан.
    ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай боомт юм.
  14. 14. СҮХБААТАР ТӨМӨР ЗАМЫН БООМТ
    Хилийн “Сүхбаатар” төмөр замын боомт нь 1949 онд Наушка-Улаанбаатарын өргөн төмөр зам ашиглалтад орж, зорчигч, тээврийн хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байгуулагдсан.
    ОХУ-тай хилийн боомтын асуудлаар байгуулсан хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай төмөр замын боомт юм.

Холбоотой мэдээ